Em zvi

19:18 , 2016-11-15 .. Бичигдсэн: Холбоос .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Монос" Дээд Сургуульд төлбөргүй суралцаж болно

Нийтэлсэн: 2013-07-03 11:52:36

Жил бүрийн 6-р сард улс орны хэмжээгээр ЕБС-г олон хүүхэд төгсөж, ирээдүйн амьдралынхаа анхны мэргэжлийг сонгож, их дээд сургуулиуд элсэлтээ авч эхэлдэг "Бужигнасан" үе билээ.
 
Үүнтэй холбогдуулан дэлхийн хэмжээнд эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтанд орсон "Эм зүйч"мэргэжилтэн бэлтгэдэг "Монос"ДС-ийн үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, Эм зүйн ухааны доктор профессор Л.Хүрэлбаатартай уулзаж хэдэн хором ярилцсаныг доор сийрүүлэв.
 
 
-Эм зүйч мэргэжлийн онцлог тал нь юу вэ?
 
- Их олон чиглэлээр ажиллаж болно. Жишээ нь: эм судлаач, үйлдвэрлэгч, эмийн маркетинг, гадаад харилцаа, эмийн санч, клиник эм зүйч буюу эмнэлэгүүдэд эм зүйчээр ажиллах боломжтой.
 
"Монос" дээд сургуулийн суралцагсад нь 10-аад төрлийн химийн хичээлийг үздэг бөгөөд иймээс манай төгсөгчид олон салбарт химийн шинжээч мэргэжлээр ажиллаж байна. Ингээд харахад "Эм Зүйч" мэргэжил нь олон тал руу хөрвөх чадвартай мэргэжил юм.
 
 
-Эм зүйч мэргэжлээр ямар ямар сургуулиуд элсэлт авч байгаа вэ?
 
-ЭМШУИС, "Этүгэн" ДС, Монос" ДС 3 элсэлт авч байна. Эндээс "Монос" ДС-ийн нь "Эм зүйч' мэргэжлээрээ хамгийн олон оюутантай сургууль юм.Энэ жил гэхэд л 93 оюутан төгсөж, эм зүйч болоод байна. Тус сургууль үүсэн байгуулагдсанаасаа хойш 13 жилийн хугацаанд 500 гаруй "Эм зүйч" мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.
 
Монголын эм хангамжийн салбарт 1400 орчим мэргэжилтэн байгаагаас үзэхэд 3 эм зүйч тутмын 1 нь буюу 450 орчим нь манай сургуулийн төгсөгч байгаа юм. Бусад 100 гаруй төгсөгч нь уул уурхай, хөнгөн үйлдвэр, хүнсний салбар, хяналт шинжилгээний лабораториуд гэх мэт өөр салбаруудад ажиллаж байна.
 
 
-"Монос" дээд сургуулийг байгуулах болсон сэдэл, шалтгаан нь юу вэ? "Монос" дээд сургууль бусад сургуулиудаас ямар ямар онцлог дэвуу талтай вэ?
 
-Нэгдүгээрт. 2000 онд "Монос" дээд сургуулийг байгуулж байхад ЭМШУИС /АУИС/ маань 25-30 мэргэжилтэн төгсгөдөг байсан. Иймээс эм зүйн салбарт мэргэжилтэн дутагдаж байсан.
 
Хоёрдугаарт. Төгсөж байгаа мэргэжилтнүүд маань дадлагын суурь бааз муутай учраас дадлага, чадвар султай мэргэжилтнүүд байсан. Бид энэ орон зайг анхааран үзэж сургууль байгуулсан бөгөөд Монголд голчлон хэрэглэгддэг хамгийн шаардлагатай эм бэлдмэлүүдийн хэрэглээ, судалгаа, ашиглалтыг онцгойлон анхаарч түүнийг сургалтандаа /Америк-Дипийн сургалтын зарчим/ нэвтрүүлэхийг зорьж ажилласан юм.
 
Манай "Монос"группийн эмийн үйлдвэр, эм судлалын хүрээлэн, "Монос" дээд сургууль 3 нэг доор "CAMP" хэлбэрээр байрладаг. Иймээс суралцагсад маань манай эмийн үйлдвэр, эм судлалын хүрээлэн, эм ханган нийлүүлэх байгууллагууд болон "Монос"-ын харъяа 20 гаруй эмийн сангуудад дадлага хийж, онолын мэдлэг, дадлага чадвap хосолсон сайн мэргэжилтэн бэлтгэгдэх нэг чухал нөхцөл бүрдсэн гэж үздэг.
 
Энэ байдал нь манай бусдаасаа ялгарах онцлог, давуу тал бөгөөд үүнийг аль болох үр дүнтэй ашиглах зорилт тавин ажиллаж байна. Өдөр бүр дэлхий дээр шинэ эм бэлдмэл, шинжлэх ухааны нээлтүүд гарч энэхүү шинэ мэдлэг, мэдээ мэдээллийг суралцагчид маань хаанаас хэрхэн олж авах, түүнийгээ хэрхэн амьдралд хэрэгжүүлэх тал дээр бид ихээхэн анхаарч ажилладаг.  
 
Жишээ нь "Монос" Групп дэлхийн шилдэг 10 пүүсийн эхний 8 пүүсийн бүтээгдхүүнийг импортлодог. Ингэхээр манай оюутнууд дадлага хийх явцдаа байнга энэхүү шинэ эм бэлдмэл, бүтээгдхүүнийг танин мэдэх боломжтой байна.
 
"Монос"ДС-н оюутнууд маань 2-р курсээсээ эхлүүлээд эрдэм шинжилгээний ажилд оролцож эхэлдэг. Энэ жил Буриадын их сургуулийн АУ сургуулийн оюутнуудтай хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал хийгээд байна.
 
 
 
-"Монос" дээд сургуулийн элсэлт хэзээ вэ? Ямар шаардлага тавьж байна вэ?
 
-Элсэлтээ 7-р сарын 1-7 хооронд авна. Аль болох сурлага сайтай хүүхэд элсүүлж авах зорилготой. Хими, Биологи, Математикийн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 750-иас дээш оноотой хүүхэд байвал үнэ, төлбөргүй элсүүлж авах ба 680-750 хүртэлх оноотой бол сургалтын төлбөрийн 30-100% хүртэл хөнгөлөлт үзүүлнэ.
 
Оюутнуудын хувьд 3 болон 4-р курсээс эхлүүлээд "Монос" группын харъяа байгууллагууд болон бусад эм ханган нийлүүлэх байгууллагууд өөрийн сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарладаг.
 
Эрдэм судалгааны ажил хийвэл тухайн судалгаа шинжилгээний ажлын зардпыг "Монос" групп хариуцан санхүүжүүлдэг журамтай. Ер нь оюутнууд маань курс тус бүртээ амжилттай суралцвал төгсөн төгстөлөө үнэ төлбөргүй суралцах бүрэн боломжтой юм.
 
 
-"Монос" дээд сургуулийн гадаад харилцаа хэр хөгжөөд байна. Гадны ямар сургуулиудтай харилцаатай байдаг вэ?
 
-Манай сургууль нь "эм зүйч" мэргэжилтэн бэлтгэхээс гадна "инженер эм "зүйч", "биотехнологич эм зүйч" гэх мэт нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд гадаадын олон их дээд сургуулиудтай хамтарч ажилладдаг.
 
Үүнээс заримыг дурьдвал ОХУ-ын Пятигорскийн Эм Зүйн Академи, Санкт-Петербургийн Эм Зүйн Академи, Австрийн Их Сургууль, БНСУ-ын Олон улсын Их Сургууль, ХБНГУ-н Хейнрик Хайне-н их сургууль, Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль гэх мэт олон сургуулиуд байна.
 
 
-Эм зүйч мэргэжлээр төгсөгчдийн ажлын байрны хүрэлцээ хэр зэрэг байдаг вэ?
 
-Сүүлийн үед байгаль экологийн өөрчлөлт, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхий дахинд өвчлөлт буурахгүй бүр нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг дагалдан эм зүйчдийн хэрэгцээ шаардлага буурахгүй байна. Манай төгсөгчдийн хувьд ажил эрхлэлт нь нэлээд өндөр 95-98% байдаг.
 
"Монос" групп жил бүр өөрийн төгсөгчдийн 20-30%-г авч ажлын байраар хангадаг нь үүнд ихээхэн нөлөөлдөг байх. Эм зүйчдийн хувьд ажил эрхлэхэд "Эм барих эрхийн шалгалт"-ыг амжилттай өгсөн байх учиртай.
 
Манай төгсөгчид, ЭМШУИС төгсөгчидтэй л эн тэнцүүхэн амжилт үзүүлдэг. Тухайлбал, саяхан "Эм барих эрхийн шалгалт"-аа төгсөгчид маань 98,9% өгсөн байна. Энэ бол хангалттай үзүүлэлт юм.
 
 
-Цаашидтанай сургууль юу хийхээр төлөвлөж байна даа?
 
-Ирэх хичээлийн жил гэхэд бэлтгэн гаргаж буй мэргэжлийнхээ хүрээг тэлэх, биеэ даасан биеийн тамирын заал бариулах, сургуулийн дадлагын бааз болох эмийн сан байгуулах, оюутнуудад үзүүлэх төрөл бүрийн цахим үйлчилгээг нэмэгдүүлэх/онлайн сургалт, цахим лекц, цахим номын сан г.м/, дэвшилтэт программ хангамжуудыг улам өргөн ашиглахаар төлөвлөж байна.
 
 
-Танай сургуульд элсэхийг хүсэгчид ямар хаягаар холбоо барьж болох вэ? Холдогдох мэдээллийг хаанаас авч болох вэ?
 
-Юуны өмнө манай сургуулийн 50118456 болон 634640 гэсэн харилцах утсаар мэдээллийг тодруулж болно. Мөн манай сургуулийн monos.edu.mn гэсэн цахим хуудсанд хандаж мэдээллүүдийг авч болно.
 

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 25 -р хуудас Нийт хуудасны тоо: 39 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Em zvi
Эрүүл мэнд
Эм
Анагаах ухаан

Ангилалууд

Зөвөлгөө
Мэдээлэл
Холбоос

Сүүлийн бичлэгүүд

АНГЛИ ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨГӨӨ
Харшил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин
Химийн урвал
хүүхдэд холбогдолтой веб сайтууд
Хүсэл хэрэгцээ боломж
Хүсэл хэрэгцээ боломж
Хэн
Эрүүл амьдрах 7 арга
Эрүүл амьдрах 7 арга
Эм зүйч
Эм зүйч нарт тавих шаардлага
Ургамал судлал
Биднийг үхэлд хүргэх бяцхан 12 амьтан
Ургамал
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

Найзууд

Б.Одноо
Арганбек
jaagii



:-)
 
xaax