Em zvi

Эрүүл амьдрах 7 арга

10:48 , 2016-11-16 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Та урт удаан, эрүүл сайхан амьдрахыг хүсэж байна уу? Сайн мэдээ гэвэл таниас бага зэрэг хичээл зүтгэл гарж байж энэ зүйл боломжтой болно. Сүүлийн үед ийм амьдралыг олоход хэцүү болж байгаа нь үнэхээр хэцүү. Гэсэн хэдий ч эрүүл амьдралын хэв маягийг олох түлхүүрийг би танд өгье.
1. Амрах цаг гаргах
Хүмүүн бидний амьдрал үргэлж завгүй байдаг: уулзалт, ажил, хичээл, арга хэмжээ, үдэшлэг гэх мэтээр амрах цаг бараг байхгүй. Гэсэн хэдий ч та урт удаан амьдрахыг хүсвэл өдөрт 10 минут чимээгүй, тайван орчинд өөрийгөө амрааж байх хэрэгтэй. 
 
2. Бухимдах хэрэггүй
Харамсалтай нь одоо үед хүмүүс бид стрессээс хэрхэн зайлсхийх, давах туулах аргыг сайн мэддэггүй юм. Стресстт орсноор бидний бие эрт хөгширч, батга гарч, төрөл бүрийн өвчний эр үүсвэр болдог. Ямар нэгэн стресст орсон тохиолдолд та гүнзгий амьсгаа авч амьдралд тохиолдсон сайн сайхан бүхнээ бодохыг зөвлөж байна. Сайн унтаж амарч, хоол сайн идэж байгаарай. Урт удаан амьдрах хамгийн сайн аргуудын нэг нь яах аргагүй стрессээс хол байх юм. 
 
3. Буруу хооллолтоос зайлсхийх
Бүх төрлийн тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд нь таны сэтгэл санааг тэнцвэржүүлж мөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно. Энэ нь урт удаан, эрүүл амьдрахад хүргэх чухал зүйлсийн нэг. Тогтмол цагаар хооллолж, аль болох “хог” хоол идэхгүй байх хэрэгтэй.
 
4. Дасгал хөдөлгөөн
Энэ бол урт удаан, эрүүл амьдрах нууц! Энэ нв чихрийн шижин, хорт хавдар гэх мэт өвчнийг эдгээхэд туслана. Дасгал хөдөлгөөн нь таны сэтгэл болон бие махбодийг сайжруулах болно. 
 
5. Зөв сонголт хийж байх
Таны хувьд зөв гэж бодож байгаа зүйлсээ хийх нь та өөрийн амьдралыг өөрөө жолоодож буй. Тусламж хэрэгтэй хүмүүст туслах ба хүнд хэцүү байдалд байгаа найзынхаа сэтгэлийн яриа анхааралтай сонсож,таны төлөө бүхнийг хийсэн эцэг эхдээ талархал илэрхийлж анхаарал халамж тавиарай. Өдөр бүр зөв сонголт хийх нь аз жаргалтай амьдралыг бэлэглэдэг нь үнэн.
 
6. Эерэг нэгэн байх
Маш олон судалгаагаар өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдийг бодвол илүү ихээр амжилттай явж, урт удаан амьдардаг байна.  Тиймээс илүү их инээмсэглэж, өдөр бүр эерэг байж, маш хэцүү байсан ч эерэг байгаарай. Эерэг хандлагатай байх нь таны амьдралыг илүү хялбар, илүү аз жаргалтай болгодог.
 
7. Хүсэл мөрөөдлөө дага
Та инженер, хуульч, бүжигчин болохыг хүсэж байвал та түүнийг дагах хэрэгтэй. Өмнө нь амжилтгүй болсон ч та мөрөөдлөө биелүүлж чадна. Болохгүй зүйл гэж байхгүй гэдэг шүү дээ. Хүсэхийн оронд хүслээ биелүүлэхийн төлөө ажилла. Та биелүүлэх юм бол аз жаргалтай удаан амьдрах болно.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 39 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Em zvi
Эрүүл мэнд
Эм
Анагаах ухаан

Ангилалууд

Зөвөлгөө
Мэдээлэл
Холбоос

Сүүлийн бичлэгүүд

АНГЛИ ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨГӨӨ
Харшил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин
Химийн урвал
хүүхдэд холбогдолтой веб сайтууд
Хүсэл хэрэгцээ боломж
Хүсэл хэрэгцээ боломж
Хэн
Эрүүл амьдрах 7 арга
Эрүүл амьдрах 7 арга
Эм зүйч
Эм зүйч нарт тавих шаардлага
Ургамал судлал
Биднийг үхэлд хүргэх бяцхан 12 амьтан
Ургамал
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

Найзууд

Б.Одноо
Арганбек
jaagii



:-)
 
xaax