Em zvi

Монгол орны ургамлын нөөц

09:45 , 2016-11-10 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол орны ургамлын нөөц

Монгол Улсад нийт 2800 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. “Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 105 дугаар тогтоолоор батлуулж, уг хөтөлбөрийн хүрээнд ховор ургамлын удмын санг хамгаалах, тэдгээрийн тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх, үржүүлэх боломжийг судлаж байна.

Монгол орны нэн ховор 145 зүйл ургамал байдгаас 22 зүйл нь ховордож буй учир шалтгааныг зүйл тус бүрээр нь нягтлан тогтоох ажлыг хийж байна. Монгол орны нэн ховор 127 зүйл ургамлын тархацыг ургамал газар зүйн 15 тойрогт хамаарагдах аймгуудаар ялгаж, биологийн нөөцийн үнэлгээг гаргаж, түүнд тулгуурлан хамгаалалт, ашиглалтыг зүй зохистой явуулах үндэстэй.

Байгаль орчны яамнаас 2003 оны зун 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадагийг, мөн Төв аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн тойрогт 23, Монгол –Алтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15, Олон нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн гарын говьд 12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэжээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгааг тогтоон хамгаалах чиглэлийг боловсруулсан байна.

Судлаачид зах зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хулгайн бизнест орох магадлалтайг нотлож, Монгол орны ховор ургамлын жагсаалтад 8 зүйлийг оруулахаар санал боловсруулж батлуулж,37 зүйлийн ургамлыг хил гаалийн үзлэгт хамруулан мөрдөж байна. Модлог ургамал бут загийн тарьц суулгацыг тарьж ургуулах зорилгоор Их говийн дархан цаазтай газар мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлээд байна.

 

МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫН ЖАГСААЛТ

Монгол нэрЛатин нэр
1 Давхарацан авлис Smelovskia bifurcata
2 Ацан ажигана Stellaria dichotoma
3 Дунд ажигана Stellaria media
4 Дэрэн ажигана Stellaria pulvinata
5 Цацраган ажигана Stellaria radians
6 Унжгар азаргана Cirsium pendulum
7 Регелийн алаглигцэцэг Minuartia Rregeliana
8 Туйлын алаглигцэцэг Minuartia arctica
9 Цэх алаглигцэцэг Minuartia stricta
10 Нүцгэн алтанбөөр Chrysosplenium nudicaule
11 Нугараа алтантовч Matricaria recutita
12 Геблерийн алтан цэгцүүхэй Hypericum Gebleri
13 Гол өвсөрхүү альчинга Butemus Junceus
14 Бүнгийн ангалзуур Lagochilus Bungei
15 Богданы арвай Hodreum Bogdanii
16 Төрөлсөг арзгана Cousinia affinis
17 Бөөнөг арзгар Sparganum glomeratum
18 Дагуур арц Juniperus dahurica
19 Хуурамч хонин арц Juniperus pseudosabina
20 Нүцгэн багваахай Taraxacum glabrum
21 Турьхан багваахай Taraxacum macilentum
22 Үнгээмэл навчит багваахай Taraxacum armerifolium
23 Сунагар баглуур Anabasis elatior
24 Зантгар бамбай Valeriana capitata
25 Эмийн бамбай Valeriana officinalis
26 Чуйн банга Crepis czuensis
27 Дорогстайский банздоо Saussurea Dorogostaiskii
28 Екатерины банздоо Saussurea Catharinae
29 Клеменцийн банздоо Saussurea Klementzii
30 Мөсний банздоо Saussurea glacialis
31 Навчирхаг банздоо Saussurea foloisa
32 Өргөн навчит банздоо saussurea latifolia
33 Хурц банздоо Saussurea acuminata
34 Тагийн барагжаа Woodsia alpina
35 Гельцерийн башир Dianthus Hoeltzeri
36 Зүүнгарын башир Dianthus soongoricus
37 Ревердаттын биелэг өвс Poa Reverdattol
38 Хэвтээ биелэг өвс Poa supina
39 Хэнтийн биелэг өвс Poa kenteica
40 Гоо ботууль Festuca venusta
41 Комаровын ботууль Festuca Komarovii
42 Литвиновын ботууль Festuca Litvinovii
43 Дөрвөлжин бөлбөөө Nymphaea tetragona
44 Барановын бөөнгөнө Rhizoplaca Baranovii
45 Хавтгай навчит бударга Suaeda jinifolia
46 Навчирхаг бударгана Salsola foloisa
47 Ягаан үрт бударгана Salsola rosacea
48 Пагдгардуу бударганцар Climacoptera subcrassa
49 Халбагандуу буниас Bunias Cochlearioides
50 Том үрт бурз Galatella macrosciadia
51 Их бушилз Kobresia robusta
52 Монгол бүйлэс Amygdalus mongolica
53 Өвөр-Уралын бүрээ Onosma transrhymnense
54 Дэлхээ бүүргэнэт Pulicaria prostrara
55 Говийн бэрмэг Limonium gobicum
56 Грубовын бэрмэг Limonium Grubovii
57 Усан гагнаа Tillaea aquatica
58 Комаровын ганга Thymus Komarovii
59 Монгол ганга Thymus mongolicus
60 Павловын ганга Thymus Pavlovii
61 Ягаан ганга Thymus roseys
62 Жижиг гандбадраа Veronica perpusila
63 Порфирын гандбадраа Veronica Prophyriana
64 Невскийн ганцаахай Jusiella Nevskii
65 Алаг цэцэгт гичгэнэ Potentilla chrysantha
66 Зүймэг гичгэнэ Potentilla inbricata
67 Иконниковын гичгэнэ Potentilla lkonnikovii
68 Норвегийн гичгэнэ Potentilla norvegica
69 Регелийн гичгэнэ Potentilla Regiliana
70 Элсний гичгэнэ Potentilla arenosa
71 Семеновын гиш Vicia Semenovii
72 Хос цэцэгт гиш Vicia geminiflora
73 Япон гиш Vicia japonica
74 Гөлгөр говой Goldbachia Laevigata
75 Иконниковын говой Goldbachia Ikonnikovii
76 Зүүнгарын гоёо Cynomorium soongaricum
77 Санчирын гол гэсэр Aster Sanczirii
78 Үелэг гол өвс Juncus articulatus
79 Мажар гозоохой Juncellus pannonicus
80 Гажиг гурив-үрт Aulacospermum anomalum
81 Наалдамхай гүүн хөх Scutellaria viscidula
82 Навтгар гүүн хөх Scutellaria supina
83 Паулсын гүүн хөх Scutellaria Paulsenii
84 Жинхэнэ доёлз Moneses uniflora
85 Дөрвөн эвэрт дөрвөлж Tetracme quadricornis
86 Тагийн дурваалиг Phleum alpinum
87 Голөвсдүү дэвхэргэнэ Eremogonia juncea (arenaria)
88 Товчин дэвхэргэнэ Eremogonia androsacea
89 Цагаан дэгд Gentiana algida
90 Эргийн дэгд Gentiana riparia
91 Согтоонги дэрс Achnatherum inebrians
92 Юлдэн ерөндгөнө Vincetoxicum Laceolatum
93 Зайдуу ерхөнгө Eremopyrum distant
94 Тепентиновын жав Peucedanum terebinthaceum
95 Дагуур жавай Cimicifuga dahurica
96 Анхилзуурархуу жавхаа Ziziphora clinopoddioides
97 Алтайн жамьянмядаг Tfollius altaicus
98 Ягаан жамьянмядаг Tfollius lilacinus
99 Арави задарга /ацхайрс/ Schimus arabicus
100 Зүүнгарын заяахай Ligularia soongarica
101 Долгиолог зираа Lactuca undulata
102 Этузнавчит зогдоргоно Climatis aethusifolia
103 Говийн зорлог /азар/ Calligonum gobicum
104 Голөвсдүү зорлог /улаан түлээ/ Calligonum junceum
105 Дөл зохимон Senecio flammeus
106 Өргөний зохимон Senecio argunensis
107 Явааны зулзган цагаан Oenanthe javanica
108 Прежевальскийн зурман сүүл Puccinellia Przevlskyi
109 Гурвалсан зууч Cardamina trifida
110 Том навчит зууч Cardamina macrophilla
111 Цагаан цэцэгт зууч Cardamina leucantha
112 Үндэслэмтгий зэгс Scirpus radicans
113 Чөдөр зэллэг цэцэг Calystegia hederacea
114 Мартагдсан зэллэг цэцэг Calystegia subvolubilis
115 Гөлгөр ивэргэн Herniaria glabra
116 Эгэл идрээ Cichorium intybus
117 Эгэл исрэг Oxalis acetosella
118 Гурвалжин их зул Synurus deltiodes
119 Зөөлөн лавай Astrothamnus molliusculus
120 Үнэгэн сүүлхэй лидэр Sophoria alopecuroides
121 Ильиний лууль Chenopodium lljinii
122 Цацаглаг лууль Chenopodium chinopodioides
123 Цайвардуу маалинга Linum pallescenc
124 Эгэл маалинга Linum usitatissimum
125 Маралхай марал цэцэг Tanacetum tanacetoides
126 Потанины махирс Lycium Potaninii
127 Бөөн цэцэгт мийнхумс Nepeta densiflora
128 Нүцгэн миинхумс Nepeta pannonica
129 Өлчир мүгэз Rhodiola algida
130 Туурсны наадгай Agrostemma githago
131 Манин намгалж Callitriche hermaphroditica
132 Сайхны намуу Papaver saichanence
133 Хангайн намуу Papaver changaica
134 Атамантархуу нахимдаг Stenocoelium athamahtoides
135 Ахар цоморлигт нил Viola brachysepala
136 Патрэны нил Viola Patrinii
137 Толгодын нил Viola collina
138 Шоргор нил Viola acuminata
139 Эгэл нишингэ Phragmites communis
140 Зэгслиг нуудгай Crypsis schoenoides
141 Сүүдрийн ойн цагаан Moehringia umbrosa
142 Бохир ортууз Oxytropis sordida
143 Горбуновын ортууз Oxytropis Gorbunovii
144 Комаровын ортууз Oxytropis Komarovii
145 Крыловын ортууз Oxytropis Krylovii
146 Ладыгины ортууз Oxytropis ladyginii
147 Монгол ортууз Oxytropis mongolica
148 Нарийн ортууз Oxytropis tenius
149 Сапожниковын ортууз Oxytropis saposhnikovii
150 Сутайн ортууз Oxytropis sutaica
151 Сэлмэн ортууз Oxytropis falcata
152 Хоёр цэцэгт ортууз Oxytropis diantha
153 Арзгар оточ өвс Bunium capillifolium
154 Цөлийн өнчинцэрэв Krylovia eremophila
155 Шар саахуу цэцэг Nuphar lutea
156 Дэвүүр үрт сагай Pugionium pterocarpum
157 Крыловын садагнагва Lophanthus Krylovii
158 Бунгийн салаагана Chorispora bungeana
159 Бушийн сараана Lilium buschianum
160 Потанины сараана Lilium Potaninii
161 Альбертийн сарнай Rosa Albertii
162 Беггерийн сарнай Rosa beggeriana
163 Хавтгай хатгуурт сарнай Rosa platyacantha
164 Монгол сиймбий Batrachium mongolicum
165 Кауфманы сиймбий Batrachium Kauffmanii
166 Монгол сиймхийлэг Melandrium mongolicum
167 Шивүүрт сондуут Acanthophillum pungens
168 Алтайн сонгино Allium altaicum
169 Максимовичийн сонгино Allium maximoviczii
170 Цагаан цэцэгт сонгино Allium galanthum
171 Эмгэн сонгино Allium condesatum
172 Сэвгүй сорвоо Calamagrostis inexpansa
173 Турчаниновын сорвоо Calamagrostis Turczaninovii
174 Нэлмэгэр сунараа Asperula humifusa
175 Хадны сунараа Asperula saxicola
176 Арзгар сухай Tamarix hispida
177 Тагийн сүүт өвс Euphoridia alpina
178 Сөөгөнцөр сүхлээ Segurinega sufruticosa
179 Комаровын тавансалаа Plantago Komarovii
180 Нам тайжийн жинс Echinops nanuls
181 Толгойрхог тайр Gypsophila cephalotes
182 Грубовын тарваган шийр Thermopsis Grubovii
183 Монгол тарваган шийр Thermopsis mongolica
184 Урт буурцагт тарваган шийр Thermopsis longicarpa
185 Үсхий тарваган шийр Thermopsis hirsutissima
186 Ширэнгийн тарна Polygonum dymetorum
187 Днеприйн тахилж Middendorfia borysthenica
188 Том үрт тольт өвс Calutzkya macrocapra
189 Жинхэнэ том үрт Megacapraea megalocarpa
190 Тагийн тосондой Pinguicula alpina
191 Монгол тост Brachanthemum mongolicum
192 Ледебурын төлөгч-өвс Achillea ledebourii
193 Шоргор төлөгч-өвс Achillea acuminata
194 Таван судалт төмөрдээ Lathyrus quinquenervius
195 Нугын туйпланцар Phlomis pratensis
196 Халхын голын тунхуу Chrysanthemum chalchingolicum
197 Зүүнгарын тутаргалж Piptatherum songaricum
198 Жижиг жимст тэмээлж Camelina microcapra
199 Нугын тэшиг Tretocarya pratensis
200 Анхил улаагана Ribes fragrans
201 Анхилуун улаагана Ribes graveolens
202 Арзаахай улаагана Ribes hispidulum
203 Элдэв үст улаагана Ribes heterotrichum
204 Анхил цагаан улалж Carex laliacea
205 Бага улалж Carex parva
206 Сэлэнгийн улалж Carex selengensis
207 Туулайн улалж Carex leporina
208 Цагаан улалж Carex alba
209 Бротерусын улбуудай Cortusa brotheri
210 Дайрт унаган сүүл Schizahne callosa
211 Хөвдөг усан хөрш Potamogenton natans
212 Гялгар усан хөрш Potamogenton lucens
213 Моохоодуу усан хөрш Potamogenton obtusifolius
214 Уртхан усан хөрш Potamogenton praelongus
215 Бяцхан цэцэгт хависгана Scorzonera parviflora
216 Грубовын хависгана Scorzonera Grubovii
217 Маалингадуу хавталж Meniocus linifolius
218 Гоо хадаасгана Centaurium pulchellum
219 Лозелийн хамбий Sisymbrium Loeselii
220 Өргөсхөнт хамбий Sisymbrium subsprinescens
221 Алтайн хамбил Draba altaica
222 Олон толгойт хамбил Draba multicept
223 Сибирь хамбил Draba sibirica
224 Тэмээн харгана Caragana spinosa
225 Зарзаахй харцгана Hieracium enchioides
226 Маалинган навчит хасалгана Diarthron linifolium
227 Ломоносовын хасзул Olgaea Lomonosovii
228 Налчгар хайрст хогорзул Centurea adpressa
229 Нүцгэн хонгорзул Centaurea calva
230 Хүрэн хонин зажлуур Linaria hepatica
231 Зэгэл хоногбудаа Setaria glauca
232 Хангайн хонхлой Adenophora changaica
233 Ерөндөг хорс Aconitum anthoroideum
234 Комаровын хорс Aconitum Komarovii
235 Говийн хотир Zygophyllum gobicum
236 Кашгар хотир Zygophyllum kaschgaricum
237 Орхигдмол хотир Zygophyllum neglectum
238 Өдлөг хотир Zygophyllum sianum
239 Өргөн навчит хотир Zygophyllum latifolium
240 Шовгор хотир Zygophyllum mucronatum
241 Нохойн хэлэрхүү хотой Leonurus panzerioides
242 Ижлийн хошоон Melilotus Wolgicus
243 Цагаан хошоон Melilotus albus
244 Мөлхөө хошоонгор Trifolium repens
245 Потанийн хөвдөл Cetraria Potatninii
246 Дагуур хөвөнцөр Epilobium dahuricum
247 Үсхий хөвөнцөр Epilobium hirsutum
248 Будгийн хөхөргөнө Isatis tinctoria
249 Хавтагнавчит хөхтолгой Eryngium planum
250 Барзгартүрүүт хувиланги Pedicularis dasystachys
251 Цуулбар хувиланги Pedicularis fissa
252 Шөмбөгөр хувиланги Pedicularis proposcidea
253 Гажиг хулсанз Arundinella hirta
254 Далжгар хумилж Alchemilla cyrtopleura
255 Крыловын хумилж Alchemilla Krylovii
256 Мөлгөр хумилж Alchemilla hebescens
257 Павловын хумилж Alchemilla pavlovii
258 Хангайн хумилж Alchemilla changaica
259 Сибирь хундгана Adonis sibirica
260 Алтайн хунчир Astragalus altaicus
261 Байтагийн хунчир Astragalus baitagensis
262 Гранитовын хунчир Astragalus granitovii
263 Грегорын хунчир Astragalus gregorii
264 Дани хунчир Astragalus danicus
265 Дэрвээн хунчир Astragalus squarrosa
266 Жимийн хунчир Astragalus dshinensis
267 Курчум хунчир Astragalus kurtschumensis
268 Үнэгэн хунчир Astragalus vulpinus
269 Хангайн хунчир Astragalus changaicus
270 Хөөнгөбуурцагт хунчир Astragalus physocarpus
271 Ширүүн хунчир Astragalus scabristiformus
272 Сормост хургалж Eragrostis cilianensis
273 Хуурамч /марцны/ хурганчих Rumex pseudonatronatus
274 Сибирь хуш Pinus sibirica
275 Цөөнмөчирт хэрээн нүдэн Asparagus oligoclonus
276 Төрөл хялгана Stipa consanguinea
277 Улбар хялгана Stipa rubens
278 Цөлийн хялгаст Strigosella africana
279 Дэгнүүлтэйхэн цагаансуль Elymus praecaespitosus
280 Өндөр цагаансуль Elymus exelsus
281 Памир цагаансуль Elymus pamiricus
282 Федченкогийн цагаансуль Elymus Fedtshenkoi
283 Давсны цахилдаг Iris halophila
284 Юнатовын цомбогоно Microstigma Junatovii
285 Толбот цэгцээхэй Achyrophorus maculatus
286 Яагаан цээнэ Paeonea anomala
287 Арзгар жимст чоногоно Jurinae chaetocarpa
288 Гендерсоны чонохор Poacynum Hendersonii
289 Гашуувтар цэсэнцэр Solanum depilatum
290 Бөхөөн чонын өргөс Carduus nutans
291 Охоотын чөдөр өвс Atragena ochotensis
292 Сибирь чулуудай Petrosimonia sibirica
293 Литвиновын чулуудай Petrosimonia Litwinovii
294 Ботуульхай шагшуурга Scholochloa festucacea
295 Нүцгэн үрт шадалзай Rochelia leiocarpa
296 Каспийн шарбударгана Kalidium caspicum
297 Боргоцойлог шаргас Halocnemum atrobilaceum
298 Алатив шиваантиг Pyretherum alatavicum
299 Гоё шиваантиг Pyretherum pulchrum
300 Хангайн шиваантиг Pyretherum changaicum
301 Саглагар шивэл Equisetum ramosissimum
302 Цоохор шивэл Equisetum variegatum
303 Нэг наст шивэрс Lucopodium annotinum
304 Дагуур шимэрс Hedysarum dahuricum
305 Бөхөгөр шогшрого Melica nutans
306 Бүрсгэр шорно Frankenia pulverulenta
307 Тэнгисийн шүдэлж Najas marina
308 Их шүүдэргэнэ Chelidonium majus
309 Нүцгэн шүхэргэнэ Chelidonium denudatum
310 Монгол шээргэнэ Silene mongolica
311 Жинхэнэ эвэр үрт Carpoceras ceratocarpum
312 Шивүүрт эмгэн шилбэ Atraphaxis spinosa
313 Нягт эмгэншилбэ Atraphaxis compacta
314 Грубовын эрхэнцэг Torularia grubovii
315 Ганган юлт Goniolimon callicomum
316 Говийн ялгуунцэцэг Cleome gobica
317 Гэрцэгт ягаалзай Braya siliquasa
318 Азийн төлөгч өвс Achillea asiatica
319 Хар хорс Aconitum turczaninowii
320 Элсний цулхир Agriophyllum pungens
321 Шулуун сонгино /гогод/ Allium linaria
322 Анхил сонгино /гогод/ Allium odorum
323 Шувуун хөл /сарвуун/ Allium anisopodium
324 Халиар ссонгино Allium victorialis
325 Цагаан шаваг Artemisia rutifolia
326 Хар шаваг /сайхан шаваг/ Artemisia santolinifolia
327 Монгол хунчир Astragalus mongolicus
328 Пагдгар бадаан Bergenia crassifolia
329 Илдэн ишүүгэн Cacalia hastate
330 Жижиг жимст сархи Camelina microcarpa
331 Феддийн аргамжин цэцэг Cistanche feddina
332 Цагаан яргай Cormus alba
333 Час улаан долоогоно Crataegus sanquinea
334 Нангиад зээргэнэ Ephedra sinica
335 Сахлай дигд Gentiana barbata
336 Урал чихэр өвс Glycyrrhiza uralensis
337 Өргөст тошлой Grossularia acicularis
338 Сэрхэн хөхөө цэцэг Gymnadenia conopsea
339 Зайдуу өдлөг нүцгэн үр Gymnocarpium remotepinnatum
340 Хадны нүцгэн үр Gimnocarpium robertianum
341 Сиймхий цэгцүүхэй Hypericum perfoliatum
342 Шар цахилдаг Iris flavissima
343 Потанины цахилдаг Iris potanini
344 Алтайн далан хальс Lonicera altaica
345 Өрөл Malus baccata
346 Урт навчит балгана Murycaria longifolia
347 Өргөст ортууз Oxytropis aciphilla
348 Үнэгэн сүүлхэй тарна Polygonum alopecuroides
349 Хурган мэхээр Poligonum viviparum
350 Дэрэвгэр жиргэүү Saposhnikovia paricata
351 Байгаль гүүн хөх Scutellaria baicalensis
352 Үлдэн могойн идээ Sedum aizoon
353 Сибирь ерөндгөнө Vincetoxicum sibiricum
354 Эгэл бавран Pteridium aquilium
355 Нарсны төрлийн модны үр  


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 36 -р хуудас Нийт хуудасны тоо: 39 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Em zvi
Эрүүл мэнд
Эм
Анагаах ухаан

Ангилалууд

Зөвөлгөө
Мэдээлэл
Холбоос

Сүүлийн бичлэгүүд

АНГЛИ ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨГӨӨ
Харшил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин
Химийн урвал
хүүхдэд холбогдолтой веб сайтууд
Хүсэл хэрэгцээ боломж
Хүсэл хэрэгцээ боломж
Хэн
Эрүүл амьдрах 7 арга
Эрүүл амьдрах 7 арга
Эм зүйч
Эм зүйч нарт тавих шаардлага
Ургамал судлал
Биднийг үхэлд хүргэх бяцхан 12 амьтан
Ургамал
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

Найзууд

Б.Одноо
Арганбек
jaagii



:-)
 
xaax