Em zvi | |
Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?Хоол унднаас болж гэдэс нь өвдөж байгаагvй хvн гэж бараг байхгvй байх. Хоолны хордлого авсан vед гэдэс хvржигнэн дуугарч мушгин өвдөх, өдөрт 3-10 удаа гvйлгэх, заримдаа халуурах, толгой бага зэрэг эргэх зэрэг шинж илэрдэг. Энэ нь таны биенд өвчин vvсгэгч бичил биетvvд орчныг илтгэж байгаа ажээ.![]() Гэдэс өвдсөн vед ямар арга хэмжээ авах ёстой вэ?. Ингээд гэдэс өвдөж эхлэнгvvт ойрын 24-36 цагийн туршид хоол идэхгvй байх хэрэгтэй. Өвдөж байгаа гэдсэнд хэсэг зуур амрах шиг сайн зvйл гэж vгvй. Харин шингэн юмыг аль болох их уух хэрэгтэй. Архи, пиво биш харин буцалсан ус, жимсний шvvс зэрэг шингэн юм хэлж байгаа юм шvv. Биенээс бичил биетvvдийн ялгаруулсан хортой бодисуудыг шингэн юм гадагшлуулдаг. Цаг тутамд нэг стакан чихэргvй хар цай эсвэл буцалсан ус уугаад байхад л хангалттай. Гэхдээ нэг амьсгаагаар биш харин бага багаар залгилан уух хэрэгтэй байдаг. Гvйлгэж, бөөлжих нь шингэний дутагдалд хvргэдэг төдийгvй натри, хлор зэрэг бодисын дутагдлыг хvний биенд vvсгэдэг байна. Тиймээс эдгээр бодисын дутагдлыг нөхөхийн тулд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг давс хийж уухад л хангалттай байдаг. Мөн калийн дутагдлыг нөхөхийн тулд төмс эсвэл луувангийн хандыг уух хэрэгтэй. Харин төмс, лууванг нь идэх хэрэггvй. Зvгээр л дээрх ногоонуудыг сайтар угааж цэвэрлээд vйртэл буцалгаад шvvж, хандыг нь уух хэрэгтэй. Мөн vзэм, банан зэрэг хаа сайгvй зарагдаж байдаг жимсийг элсэн чихэргvй, компот чанаж уух тун зvгээр байдаг. Гэхдээ мөн л дээрхийн адилаар жимсийг нь идэх хэрэггvй. ![]() Хордлого авсан хvн гvйлгэж, бөөлжvvлэх замаар өвчин таригч бичил биет бvхий хортой хоолноос хурдан ангижирдаг байна. Тиймээс vvнд саад болох биш харин ч туслаад өгөх нь зvйтэй хэрэг болно. Литр усанд цайны халбагаа хvнсний сод гэсэн баримжаатайгаар найруулаад ууж чадахаараа ууна. Бөөлжvvлэхгvй бол хэлний уг дээр хоёр хуруугаар дарах зэргээр бөөлжvvлэх хэрэгтэй. Ийм аргаар 3-4 удаа ходоодоо цэвэрлэх нь тун ч сайн vр дvнтэй байдаг. Гэхдээ гэдэс өвдөж дотор муухай оргиж эхэлснээс хойших эхний зургаан цагийн дотор дээрх аргаар ходоодоо цэвэрлэх нь vр дvн өгдөг гэдгийг тогтоож аваарай. Гэдэсний өвдөлтийг багасгахын тулд цагийн зvvний дагуу иллэг хийгээд ороолт эсвэл алчуураар ороох хэрэгтэй. Гэдсэн дэх хортой бичил биетvvдийг бөөлжих, гvйлгэх зэргээр гадагшлуулсны дараагаар хvний бие аяндаа хэвийн байдалд ордог. Харин 2-3 хоног болсон өвдөлт намжаагvй, хvчтэй өвдөх, халуун 38,5 ба тvvнээс дээш байх, гэдэс өвдөж эхэлснээс хойш 2 хоног өнгөрсөн нь бөөлжvvлэх, бөөлжсөнд цус эсвэл хар хvрэн өнгийн зvйл байх, хоногт 10 тvvнээс дээш удаа гvйлгэх, нvд хvнхийж, шvлс өтгөрөх, юм ууж чадахгvй байх vед эмчид нэн даруй хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 35 -р хуудас Нийт хуудасны тоо: 39 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудEm zviЭрүүл мэнд Эм Анагаах ухаан АнгилалуудЗөвөлгөөМэдээлэл Холбоос Сүүлийн бичлэгүүдАНГЛИ ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨГӨӨХаршил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин Химийн урвал хүүхдэд холбогдолтой веб сайтууд Хүсэл хэрэгцээ боломж Хүсэл хэрэгцээ боломж Хэн Эрүүл амьдрах 7 арга Эрүүл амьдрах 7 арга Эм зүйч Эм зүйч нарт тавих шаардлага Ургамал судлал Биднийг үхэлд хүргэх бяцхан 12 амьтан Ургамал Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ НайзуудБ.ОднооАрганбек jaagii |