Em zvi

Дэлхийн хамгийн хортой 10 аалз

09:58 , 2016-11-14 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлхийн дээр хортой, бие арзайлгам олон аалз бий. Харин “National geographic” тэднээс хамгийн хортой 10-ыг нь жагсаажээ. Та ямар аалзнуудаас хамгийн их болгоомжлох ёстойг харна уу.

1.11.1
1. Даяанч хүрэн аалз
Энэхүү аалз ихэвчлэн Америкт байдаг. Нэг л хазалт нь маш их өвдөлт авчрах энэ аалз харанхуй газар нуугдан амьдардаг. Аалзанд хазуулсан хүн дархлаанаас хамаарч ухаан самуурах, бөөлжих, хазуулсан газар ихээр загатнаж улайх шинж тэмдэг илэрнэ.

1.1
2. Бэлэвсэн хар аалз
Тэдний ихэнх нь хар өнгөтэй, маш цөөн тооных нь л бор өнгөтэй байдаг. Халуун уур амьсгалтай газар байх дуртай бөгөөд АНУ-ын газар нутагт ихээр амьдардаг. Бэлэвсэн хар аалзны хазалтын нийт хорыг 100 хувь гэвэл нэг хувийн хор нь л хүнийг амийг хөнөөх чадалтай.

1.1
3. Бразилийн тэнүүлч аалз
Энэ аалз Парагвай, Бразиль, Болив, Перу, Венесуэль, Колумб, Аргентин болон Коста Рикад олноор амьдардаг. Хазалт нь хортой боловч ихээхэн өвдөлтөөс  өөр зүйл дагуулахгүй.

1.11.1
4. Туннель торт аалз
Австралид элбэг тааралдах энэ аалзанд хазуулбал 10-15 минутын дараагаас амьсгалах чадвар буурна. Зарим хүн багтарч амиа алддаг байна.

1.1
 5. Хулганы аалз
Энэ төрлийн аалзнууд ямар ч оронд, ямар ч уур амьсгалд дасан зохицох чадвартай байдаг. Эр, эм нь ялгаатай өнгөтэй. Эм нь хар, эр нь хүрэн өнгөтэй. Хулганы аалз өөрт нь аюул учруулна гэж мэдэрсэн бүх зүйлрүүгээ шууд дайрдаг.

1.1
6. Улаан нуруут аалз
Мөн л Австралийн нутагт амьдардаг. Бага насны хүүхэд болон хөгшин хүмүүст хор нь их хүчтэй үйлчилдэг.  Бэлэвсэн хар аалзын адил халуун уур амьсгалтай газар амьдрах дуртай. Улаан нуруут аалзанд хазуулсан ихэнх тохиолдол зун гардаг байна. Хазуулсны дараа бөөлжиж, булчин суларч, ихээр хөлөрдөг. 

1.1
7. Чонон аалз
Ихэнх нь бор, саарал өнгөтэй байдаг. Энэ аалзны 125 зүйл нь АНУ-д, 50 төрөл нь Европийн нутагт бий. Хазалт нь ихээхэн хортой биш боловч халдвар үүсгэх магадлал өндөр.

1.1
8. Шувууны ангууч Тарантула аалз
Энэ аалзны хэмжээг нь хараад л хүн, амьтан цочролд ордог. Гэхдээ хазуулснаас болж хүний амь эрсдэх нь цөөн.

1.1
9. Уутат аалз
Уутат аалзны хор эд эсийг үхүүлэх аюултай. Хазуулсан даруйд үхэхгүй боловч эд эс үхжиж, дархлаа муудсанаас олон өвчин тусах магадлал өндөр.

1.1
10. Тэнүүлч аалз
Хөл нь маш үсэрхэг бор өнгийн аалзнууд. Энэ аалзанд хазуулбал толгой ихээр өвддөг болдог бөгөөд эмчлэхэд маш хэцүү байдаг. 

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 39 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Em zvi
Эрүүл мэнд
Эм
Анагаах ухаан

Ангилалууд

Зөвөлгөө
Мэдээлэл
Холбоос

Сүүлийн бичлэгүүд

АНГЛИ ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨГӨӨ
Харшил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин
Химийн урвал
хүүхдэд холбогдолтой веб сайтууд
Хүсэл хэрэгцээ боломж
Хүсэл хэрэгцээ боломж
Хэн
Эрүүл амьдрах 7 арга
Эрүүл амьдрах 7 арга
Эм зүйч
Эм зүйч нарт тавих шаардлага
Ургамал судлал
Биднийг үхэлд хүргэх бяцхан 12 амьтан
Ургамал
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

Найзууд

Б.Одноо
Арганбек
jaagii



:-)
 
xaax